
Код: 4215239
4.5 out of 5 stars
Helix FIRST V нь олон шатлалт, өндөр даралттай, босоо төвөөс зугтах насос бөгөөд авсаархан хийцтэй, зэврэлтэнд тэсвэртэй, өндөр үр ашигтай. Ус түгээлт, үйлдвэрлэл, хөргөлт, галын систем зэрэгт найдвартай ашиглагддаг.
Энэхүү насос нь өндөр даралт, өндөр хүчин чадал шаардсан нөхцөлд ашиглахад тохиромжтой. Босоо байрлалтай, авсаархан хийцтэй, шууд шугамд холбож суурилуулдаг. Олон давхар сэнстэй бүтэцтэй тул усыг хүчтэй, жигд шахаж өгдөг.
Насосны голыг IEC стандартын мотор руу тусгай бэхэлгээгээр холбоно. Дотор нь ашигласан зэвэрдэггүй ган эд ангиуд нь элэгдэл багатай, удаан хугацаанд найдвартай ажиллах боломж олгодог. Мөн насосны гадаргуу нь зэврэлтээс хамгаалагдсан тусгай бүрэлттэй, тиймээс чийг, усны нөлөөнд амархан муудахгүй.
Насосыг суулгах, засахад хялбар байлгах үүднээс өргөгч оосор хийх нүхийг дээр нь суурилуулсан байдаг.
Хэрвээ танд усны даралт нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн найдвартай усны хангамж хэрэгтэй бол Helix FIRST V насос бол найдвартай, удаан хэрэглэгдэх шийдэл юм.
11,900,000₮
1,500,000₮
750,000₮
780,000₮
11,900,000₮
8,694,863₮
Үнийн санал авах
3,100,000₮
9,500,000₮
9,800,000₮
Үнийн санал авах
4,990,000₮
Үнийн санал авах
690,000₮
750,000₮